| |
Уг номын хуулбар нь Associated Press-ийн мэдэлд орсон бөгөөд тэдний өгүүлснээр, Трамп ямар арга замуудаар өөрийн сурталчилгааг илүү үр дүнтэй болгохыг оролдож байсан тухай тэнд тодорхой дурдагдсан гэнэ. Ялангуяа Келлид янз бүрийн бэлэг сэлт санал болгон, өөрийн тансаг буудал, амралтын газруудад үнэгүй тухлахыг урьж байсан гэнэ.
Номын зохиогчийн мэдэгдсэнээр, бүгд найрамдахч нэр дэвшигч олон тооны сэтгүүлчдийг худалдаж авахаар оролдож байсан гэжээ. Сэтгүүлчдийн зарим нь түүний бэлэг сэлтийг хүлээн авсан хэдий ч "тэнцвэртэй” мэдээлэх үүднээс түүнийг үргэлжлүүлэн шүүмжилсээр байсан гэнэ. Харин уг номонд нэг ч хүний нэрийг тодорхой дурдаагүй байна.
Келли нэг бус удаа Дональд Трамп руу чиглэсэн шүүмжлэл илгээж байсан бөгөөд халз мэтгэлцээний үеэр эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр Трамп-д маш эвгүй асуулт тавьж байсан билээ. Трамп ч Fox News-ийн энэ хөтлөгч бүсгүйн талаар сэтгэл дундуур явдгаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?