| |
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр "В" хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Лорд Скай" ХХК, "Бумбат Даваа" ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан.
Тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний хугацааг сунгажээ. Өнөөдрийн байдлаар 840 у/м замын хашлага суурилуулах, далан, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, цахилгааны шугам шилжүүлэх, нөөц турба байрлуулах ажлуудыг хийжээ гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?