| |
Харин гэмт этгээдийн дүрс дэлгүүрийн камерын бичлэгт охиныг хөтлөн явж байгаагаар үлдсэн нь түүнийг барих гол сэжүүр болсон байна. Гэмт хэрэгтнийг улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, цагдан хориод байгаа юм байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн 21 настай залуу байжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?