![]() |
Хонины нэхийний үнэ өсөж "Эмээлт” зах дээр өлөнтэйгээ 3000 төгрөгийн үнэтэй болжээ. Харин ямааны арьс 2500 төгрөг юм байна. Нэг хэсэг 500 төгрөг хүртлээ үнэ нь унаад байсан хонины нэхий ийн өссөн шалтгаан нь намар хонины муу үс нь унаад нэхийний чанар сайжирдагтай холбоотой аж. Нөгөөтэйгүүр Хятад ченжүүд өмнөхөөс их арьс шир, нэхий худалдаж авч байгаатай холбоотой юм байна.
Дашрамд, Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг ирэх сараас эхлэн мөрдөхгүй байхаар шийдсэн. Ингэснээр арьс шир, нэхийний үнэ өснө гэсэн хүлээлт зах зээл дээр үүсэээд байгаа ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?