| |
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгын ажил явуулж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах, дугуй түгжих асуудлыг хуулийн хүрээнд дахин хэрэгжүүлэх шаардлага байгааг үндэслэн журмын төслийг шинэчлэн боловсруулж танилцуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг өөрчлөх саналыг боловсруулж, танилцуулах, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, зохицуулагч ажиллуулах тухай шийдвэрийн төслийг яаралтай боловсруулж шийдвэрлүүлэх зэрэг үүргийг холбогдох газруудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгсөн. Энэ үүрэг даалгаварын дагуунийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 27 барилгын ажилд хуулийн дагуу арга хэмжээ авч , албан даалгаварын биелэлтийг ханган ажиллажээ.
Харин дугуй түгжих журмыг шинэчлэн боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээр хоёр ч удаа хэлэлцэн энэ асуудлыг Авто зогсоолын шинэчилсэн журамтай уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Авто зогсоолыг ашиглах журамдявган хүний зам эвдсэн, гарц дээр зогссон, ногоон байгууламж дээр гарч зогссон, зогсоолын төлбөр төлөөгүй зэрэг тохиолдлуудад дугуй түгжигчийг ашиглахаар заасанбайна. Одоогоор журмын төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулж, баар рестораныг 10 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 00.00 цаг хүртэл, 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулжээ. Учир нь улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн байна.
Захирамжийн төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авч нэтгэсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?