![]() |
Орон сууцны ипотекийн зээл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар 85 мянган айл өрхийг 5 болон 8 хувийн зээлд хамруулсан байна. Тэвэл уг зээлийг цаашид үргэлжлүүлэх үү гэсэн асуулт иргэдийн анхаарлын байд байгаа юм. Зээлээр ч хамаагүй орон сууцтай болох хүсэлтэй иргэд ипотекийн зээлийг олгоосой хэмээн хүсч байгаа нь илэрхий юм. Ам дамжин яригдаж байгаа зээл олгох асуудалд холбогдох газрууд тодорхой тайлбар өгөөгүй байна. Харин энэ зээлийг цаашид зээлийн эргэн төлөлтөөс шалтгаална гэдгийг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц мэдээллэсэн байна.
Зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлдэг аж. Энэ нь цаашид үргэлжлэх боломжтойг илтгэж байгаа юм.
Ц.Соёл-ЭрдэнэBolod.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?