![]() |
Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын "Далайн тээвэр, загас ан агнуурын институт”-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оны 03 дугаар сард тус сургуульд нийт 10 оюутанг хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер болон удирдлага жолоодлогын чиглэлээр элсүүлэн сургасан байдаг.Эдгээр оюутнуудаас дөрөв нь амжилттай суралцаж төгссөн бөгөөд их далайд гарч эзэмшсэн мэргэжлээр дагнан ажиллахаар сэтгэл шулуудсан Монголын анхны далайчин бол Энхжаргалын Энхбаяр юм. Э.Энхбаяр нь тус сургуульд хөдөлгүүрийн инженерийн чиглэлээр сурж төгссөн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?