| |
Монгол Улс нь Канад Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэлээ.
Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц зэрэг салбарт арвин туршлагатай Канадын техник, технологи, ноу-хау, бизнесийн соёлыг оруулж ирэхийг хүсч байгаагаа Ерөнхий сайд хэлэв.
Монгол Улс нь Канадын хувьд Зүүн Хойд Ази дахь чухал түнш гэдгийг Элчин сайд Эд Жэйгэр тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо. Тухайлбал, Канад Улс нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байгаа 4,1 тэрбум ам.долларын 20 хувийг гаргахаас гадна Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв. Тухайлбал, Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы ирэх сард Монгол Улсад хийх албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр талын хооронд байгуулагдахаар яригдаж буй "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх баримт бичгүүдийг эцэслэхэд чухал түлхэц болно гэж Ерөнхий сайд онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?