| |
Калифорнийн байгалийн "Levin National Park” нөөц газарт ирсэн хүмүүс хосгүй сонин зураг авчээ.Америкийн Фримонт хотын жуулчид асар том бүргэдийн нуруун дээр суусан бяцхан хөөндэй шувууны зургийг авсан байна. Энэ нь байгаль сонирхогчдын зургийг нь авсан анхны ийм тохиолдол биш гэдгийг "Мetro” сайтад мэдээлжээ.
Далавчны дэлэц нь 70 сантиметрт хүрдэг Америкийн бэлгэдэл болсон эндхийн хамгийн том жигүүртнийг хөлөглөхөөр шийдсэн бяцхан шувууны эр зоригийг сэтгүүлчиддурдаж байна.
Британийн гэрэл зурагчин тоншуул хөлөглөсөнүенгийн зургийг авсан тухай түрүүнд нь мэдээлж байсан юм. Гэхдээ энэ хоёр амьтан тийм ч сайн харилцаатай байгаагүй болов уу гэжгэрэл зурагчин дурджээ.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?