| |
УИХ-ын сонгууль НИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болно. Санал хураах өдөр архи, согтууруулах ундаа худалдах олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас хориглолоо. Энэ талаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс " Энэ сарын 20-нд Засаг даргын захирамж гарлаа. Сонгуулийн өдөр элдэв арга хэмжээ, олон нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ болон архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт тавина. Мөн иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулж санал өгөх боломжийг нь хангах үүднээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Тиймээс томоохон зах худалдааны төвүүд амарна” гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?