| |
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг Дэлхийн банк бууруулж тогтоолоо. Тухайлбал АНУ болон өндөр хөгжилтэй орнуудад компаниудын хөрөнгө оруулалт буурч, таваарын ханш унасан нь тус орнуудын экспортлогчдод хүндээр тусаад байгаа юм. Иймд дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк таамагласан байна. Харин 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжиж, 2.8 хувьд хүрнэ гэж тус банк тайландаа дурдсан байна.
Дэлхийн банкнаас нэгдүгээр сард гаргасан тайланд эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь байхаар тооцож байв. Харин энэ удаад ийнхүү бууруулсан шалтгаан нь томоохон эдийн засагтай улс орнуудтай холбоотой бөгөөд өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний энэ оны өсөлтийн төлвийг 0.5 хувиар бууруулж 1.7 хувь болгожээ. Тухайлбал дэлхийн тэргүүлэх эдийн засагт болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 2.7 хувиас 1.9 хувь болгож бууруулсан байна. Учир нь газрын тосны ханшийн уналт АНУ-ын эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлжээ. Ам.долларын ханш чангарч, олон улсад эрэлт буурснаар АНУ-ын экспортын өсөлт зогссон байна. Харин энэ он гарсаар таваарын ханш бага зэрэг сэргэжээ. Хэдий тийм боловч сүүлийн хэдэн жилийн ханшийн огцом уналттай харьцуулахад багахан өсөлт гэж Дэлхийн банкнаас мэдэгдлээ. 2016 онд нэг баррель газрын тосны ханшийг нэгдүгээр сард 51 ам.доллар байхаар таамаглаж байсан ч 41 ам.доллар болгон бууруулжээ. Харин Япон улсын экспорт болон хэрэглээний зарцуулалт буурсны улмаас эдийн засгийн өсөлтийг 1.3 хувиас 0.5 хувь руу бууруулсан гэдгийг Дэлхийн банкны тайлангаас харж болохоор байна.
Зөвхөн хөгжингүй орнуудаас гадна хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийн салбарт зээлийн хэмжээ ихээр нэмэгдэж байгаа юм. Мөн геополотикийн салбар зарим орнууд асуудалтай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулахад хүргэсэн ажээ. Түүнчлэн таваарын ханш унаснаар экспортлогч орнуудын хувьд нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд энэ нь хувьцааны ханш унах эрсдэлийг дагуулж байна. Тиймээс Дэлхийн банк таваар экспортлогч орнуудын өсөлтийг 1.2 хувиас 0.4 хувь болгож бууруулжээ. Мөн БНХАУ-ын өсөлтийг 6.7 хувь хэвээр байна гэж үзсэн байна.
Харин Бразилийн эдийн засаг дөрвөн хувийн уналттай байна гэсэн таамаг дэвшүүлээд байсан ч нэгдүгээр сард 2.5 хувийн уналттай байна гэж тооцоолж байлаа. Мөн ОХУ-ын эдийн засгийг 1.2 хувийн уналттай байна гэж үзсэн нь нэг сарын таамгаас 0.5 хувиар их байгаа юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байх нь бодлого боловсруулагчдын хувьд дарамт болж ирдэг байна.
"АНУ-аас бусад орнуудын санхүүгийн нөхцөл байдал санхүүгийн нөхцөл байдал жилийн эхэнд сайжирсан ч дэлхийн эдийн засгийн эрсдэлд цаашид анхаарал хандуулах хэрэгтэй” гэж Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгдсэн юм. Энэ нь АНУ-ын Төв банк ирэх долоо хоногт бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх гэсэн таамгийг үнэн болохыг баталж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?