![]() |
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөө өглөө 09 цагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэллээ.
Тэдэнд холбогдох хэргийг шүүхээс "Мөрдөн байцаалт дутуу хийсэн. Тодруулах зүйл бий” гэсэн үндэслэлээр буцаасан байгаа юм. Ийнхүү хуулийн байгууллагад хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа уг хэрэг шүүхээр орох нь тодорхой болов. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь хоригдож байгаа ажээ. Шүүх хуралд улсын ялагчаар нь Д.Дашмаа яллах бол шүүгчид нь Ц.Дайриймаа, Л.Оюун, О.Жанчиннямбуу нар аж. Харин тэд нийлээд нийт долоон өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа юм байна.
О.Сайхан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?