| |
"Дєрєв дэхь засаглал” хэмээх цаасан малгай ємсгєн хєєргєж, єєрсдийнхєє бvх тєрлийн сурталчилгааг vнэ хєлсгvй, єдєржин, шєнєжин цацуулдаг Монголын улстєрчид эрх мэдэлд хvрэх замыг нь засч єгсєн хэвлэл мэдээллийн салбар, хэдэн муу ядуухан сэтгvvлчид рvvгээ эргээд ноцож, харцаараа хєдєлгєдєг болгохоор хамгийн хорлонтой хуулийн тєсєл бэлэн болгочихоод сууцгааж байна.
Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар шийдлийн Засгийн газрын Хууль зvйн сайд Д.Дорлигжавын яаравчлуулж байгаа Эрvvгийн болон Зєрчлийн тухай хууль батлагдвал єнєєдрийн ядуухан сэтгvvлчид эдийн засаг, санхvvгийн хувьд бvрэн дампуурахаас єєр ямар ч зам харагдахгvй болж байна. Ядаж байхад Засгийн газраас єргєн барьсан хуулийн тєсєлд сэтгvvлчдэд Эрvv vvсгэж хорих хуулийн заалт ч багтаж байгаа.
Хэдийгээр сvvлийн жилvvдийн замбараагvй их авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнvvдийг удаа дараа илчлэн бичиж, олон цагаан захтнуудыг шударга шvvхийн ємнє аваачсан гавьяа єєр хэнд ч биш хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэнд ажилладаг цалин багатай ч эр зоригтой, нийгмийнхээ ємнє хvлээсэн vvргээ нэр тєртэй биелvvлж яваа хэдэн сэтгvvлчдэд хамаатай ч тєр засгаасаа эхлээд, олон нийтийн сэтгэл зvй ерєєсєє л муу муухай бvхнийг сэтгvvлчдэд тохож, тэдний нэр хvндийг гутаан доромжлох агуу их компанит ажил орон даяар єрнєєд удаж байна. Ядахад яр гэгчээр нийгмийн бvх л муу муухай, хєшигний арын болж бvтэхгvй бvхнийг илчлэн гаргадаг єнєє хэдэн сэтгvvлч рvv одоо улстєрчид, тєр засагтайгаа элбэж аваад дайрч эхлэхээр эргэлт буцалтгvй шийдсэн бололтой.
Учир нь Цагаан сарын ємнєхєн Хууль зvйн сайд Д.Дорлигжав Эрvvгийн болон Зєрчлийн тухай хуулийн тєслийг УИХ-д єргєн мэдvvлсэн билээ. Эдгээр хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсанаас цєєн хэдэн баримтыг дурдъя.
Зєрчлийн тухай хуулийн тєслийн 10.4.3-т "Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, тvгээсний тєлєє мєнгє авсан бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна. Єнєєдєр улс орны эдийн засгийн хvндрэлтэй, єдєр хоног арай ядан аргацааж байгаа нєхцєлд єдєр тутмын сонин, телевиз, богино долгионы радионууд чухамдаа зар сурталчилгаан дээр л аргацаан тогтож, чадан ядан vйл ажиллагаагаа залгуулж байгаа гэдгийг насаараа дарга хийж яваа Хууль зvйн сайд ойлгохгvй байж болно. Магадгvй тэр хvн баримт нотолгоо сайтай ганц мэдээ бичихийн тулд сонины сурвалжлагч єдєржин явган, нvцгэн шогшдогийг яагаад ч гадарлахгvй нь тодорхой. Ганц ярилцлага авахын тулд єрєєнийх нь хаалгыг єдєржин сахидаг сэтгvvлчдийн хагас сард авдаг цалингаар ганц, хоёрхон хоног хооллодог байж ч мэднэ. Гэхдээ эрх мэдлээрээ далайлган бvхэл бvтэн хэвлэл мэдээллийн салбарын дотоод vйл ажиллагаа, хэвлэн нийтлэх эрх чєлєєнд дур зоргоороо халдах эрх байхгvй.
Д.Дорлигжав сайдын єргєн мэдvvлсэн Эрvvгийн болон Зєрчлийн тухай хуулийн тєсєлд vvнээс ч илvv бас нэгэн ноцтой заалт байгаа нь Зєрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх заалт юм. Тэнд "Сэрэмжлvvлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрvvлгийн хєтєлбєрийг харгалзалгvйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар vнэ тєлбєргvйгээр тvгээгээгvй бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох шийтгэл хvлээлгэнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Уг заалттай, заалтгvй бид сэрэмжлvvлэх мэдээгээ хангалттай бичиж, нийтэлж, нэвтрvvлж ирсэн. Vvнийг хуульчлаад байх шаардлага огт байхгvй. Vvгээр бол санаандгvй ганц мэдээ нийтлэхгvй орхиход торгуулж мэдэхээр байна. Гэхдээ уг заалт нь арай єєр зvйлд чиглэгдэж байна уу гэдэг хардлагыг тєрvvлж байгаа нь эрх баригчид дуртай шийдвэрvvдээ гаргуулчихаад тvvнийгээ сэрэмжлvvлэх зар сурталчилгаа нэрээр хvссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна хэмээн сэтгvvлчид vзэж байгаа юм.
Єнєєдєр улсын ємчид vлдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ганц, хоёрхон бий. Бараг бvгд хувьд шилжиж, эзэд нь хэдэн сурвалжлагч, сэтгvvлчдээ ажилтай, орлоготой нэг юм чирээд явж байгаа. Гэтэл тєрєєс хувь хишиг горьдолгvй єєрсдийгєє аргацаагаад явж байгаа хувийн ємчийн vйл ажиллагаанд тєр шууд хутгалдан орох гэж байна. Бvр давраад шийдвэрvvдийг нь хэрэгжvvлээгvй тохиолдолд тооцооны нэгжээр торгоно гэдэг жигтэйхэн зvйл ярьж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн дотоод vйл ажиллагаанд дэндvv эрээ цээргvй хутгалдан орж ирж байгаа хэрэг юм. Тооцооны нэгж гэдэг нь ам.доллартай уялдуулан торгох гэсэн vг. Эдийн засаг хямрангуут сэтгvvлчдээ хvртэл ам.доллартай тэнцэх хэмжээний мєнгєєр торгож эхлэх нь. Энэ нь єєрєє хууль зєрчсєн vйлдэл бєгєєд хуульд "Монголдоо аливаа торгууль, худалдааг vндэсний мєнгєн тэмдэгтээр гvйцэтгэнэ” гээд заачихсан байгаа.
Тvvнчлэн Эдийн засгийн єршєєлийн хуульд авлигачдыг илрvvлэн бичсэн сэтгvvлчдийг 5-50 сая тєгрєгєєр торгоно гэсэн заалтыг хvртэл оруулчихаад явж байна. Єнєєдєр Монголд авлига, хээл хахуульд хэн орооцолдож, хэдэн цагаан захтан єнєєдєр тэрбум, тэрбумаар хулгайлсныхаа тєлєє хоёр гуравхан жил эрхээ хасуулсан болчихоод малилзсаар гарч ирж байгааг олон нийт харж л байгаа. Vнэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд босох тэнхэлгvй тийчилсээр байгаа Монголын улстєрчид, эрх мэдэлтнvvдийн булхай луйврыг єєр хэн ч биш єнєє муу хэдэн муу нэртэй сэтгvvлчид л нийгэмд хамгийн тvрvvнд дэлгэн тавьдаг.
Тvvнийхээ тєлєє хангалттай муу нэр зvvж, шvvх цагдаагийн байнгын vйлчлvvлэгчид болсоор байгаа нь Хууль зvйн сайд эрхэм Д.Дорлигжавт багадаад байгаа бололтой юм. Магадгvй Эрvvгийн болон Зєрчлийн тухай хуулийн тєслийг Д.Дорлигжав сайд найруулан бичиж, гол санааг нь гаргаж ирээгvй байж болно. Гэхдээ Монголын нийгмийг эрvvлжvvлж, булхай луйвар бvхний эсрэг vзэг, камер, дэвтэрнээс єєр зэвсэггvй чин сэтгэл, залуу насны эр зоригоор унаж, босон тэмцэж яваа тоотой хэдэн сэтгvvлчийн эрх ашигт ноцтой хохирол учруулах дээрх хуулийг буцаан татах эрх нь тvvнд хангалттай бий.
Хуулийн дор бvгд эрх тэгш гэсэн уриа лоозонгийн шинжтэй тунхаглал ярьж суухаар хэвлэлийн эрх чєлєєг боомилон дарж, хэдэн муу сэтгvvлчийг ажиллах нєхцєлгvй болгох гэж байгаа Эрvvгийн болон Зєрчлийн тухай хуулийн ядаж л дээрх хэдэн ноцтой заалтыг авч хаях эрх мэдэл, хvсэл зориг Хууль зvйн сайдад байгаа болов уу гэж найдах л vлдэж байна. Эрх баригчид, улстєрчид, цагаан захтнууд дураараа авирлахын тулд сэтгvvлчдийг хуулийн заалтаар нухчин дарж хэвлэлийн эрх чєлєєгvй орон болохгvйн тулд Эрvvгийн болон Зєрчлийн тухай хуулийг эргэж сайтар нягтлахыг эрхэм Хууль зvйн сайдаас хvсч байна.
Эх сурвалж:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?