| |
Усархаг бороо ойр ойрхон орсноос болж нийслэлд ус зайлуулах хоолойны асуудал үүсч байгаа. Угаас хүртээмж ус зайлуулах шугам, хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шавхаж байгаа нь энэ үеэр илрээд байна.
Тиймээс Нийслэлийн хяналт шалгалтын газар, Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас/ГУББГ/ усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан байна.
Тодруулбал, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ авч улсын байцаагчийн дүгнэлтээр 28 аж ахуйн нэгж байгууллагад албан даалгавар хүргүүлсэн байна.
Хяналт шалгалтаар барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам, хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус авто зам, явган хүний зам руу тогтож байгааг илрүүлсэн.
Үүнээс болж борооны ус зайлуулах төмөр бетон хоолой эвдэрч, гэмтсэн учир борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шавхсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?