| |
Оны эхний хоёр сарын байдлаар валютын эрэлтийг тодорхойлох, төгрөгийн валюттай харьцах суурь үзүүлэлт болох төлбөр тооцооны тэнцэл ашигтай гарсан байна гэж Монголбанкнаас мэдээлжээ. Энэ нь 2012 оны сүүлийн хагасаас хойш тогтвортой хадгалагдаж байгаа үзүүлэлт юм. Гэвч 2016 оны эхний хоёр сард төгрөгтэй харьцах валютын ханш 1.9 хувиар өссөн боловч урд оныхоос импорт буурч, ам.доллараар хийх экспорт 21.7 хувиар багассан нь дээрх статистик тоонд нөлөөлсөн байна. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл одоогийн байдлаар 243 сая гаруй ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 56.3 саяар буурсан үзүүлэлт юм. Энэ нь нөгөө талаар монголчуудын худалдан авах чадвар буурсныг харуулах тоо болж байна. Тухайлбал, нийт бараа эргэлтийн 62.3 хувь буюу 611 сая орчим төгрөгийн бараа худалдан авалтыг Хятадтай хийсэн нь 2015 оны эхний хоёр сартай харьцуулахад 20-оод хувиар буурсан дүн юм. Юанийн ханш өнгөрсөн оны эхний хоёр сард 3.3 хувиар чангарсан байсантай харьцуулахад энэ жилийн эхний хоёр сард 1.6 хувиар өссөн нь бага мэт харагдавч өчигдрийн байдлаар юанийн ханш 316.5 төгрөг болсон байна. Харин ОХУ-тай хийсэн худалдаа 104.7 сая ам.доллар болж, мөн л 34 хувиар багассан дүн гарчээ. Энэ нь рублийн ханшийн өсөлттэй холбоотой бөгөөд төгрөгийн эсрэг 1.6 хувиар чангараад байна.
Д.Мөнх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?