![]() |
Автомашин дотроос цогцос олдсон хэрэг дахин гарчээ. Энэ удаад хоёр газарт ийм хэрэг гарчээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүний цогцос байна гэх дуудлагыг энэ сарын 11-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ дагуу шалгахад 67 настай Ж "Hyundai аccent” автомашин дотор угаартсан байдалтай ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Гэтэл тус хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нь "Toyota raum” хучлагатай автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
О.Сайхан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?