| |
Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс Украинд "Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэлтэй” гадаадын иргэдийг визгүй хүлээж авч эхэлсэн тухай "Укринформ” агентлаг мэдээллээ.
Бүх улс орон иргэдээ гадаадад цэргийн мөргөлдөөнд оролцохыг зөвшөөрдөггүй. Тухайлбал, Их Британид Батлан хамгаалахын сайд Бен Уоллес даваа гарагт тус улсын иргэдийг дайнд оролцохоор Украин руу явахгүй байхыг зөвлөсөн ч Гадаад хэргийн сайд Лиз Трасс ийм шийдвэрийг дэмжихэд бэлэн гэдгээ хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна.
Албан ёсоор Их Британид ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боловч холбогдох хууль удаан хугацаанд хэрэгжээгүй байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?