![]() |
Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтад орсон дараах барилгуудыг буулган, шинээр барина.
Иймд барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ албан бичгээр ирүүлэх бөгөөд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Нийслэлийн төрийн сан банк: УБ, Хот байгуулалт, хөгжлийн газар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичсэн байна.
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газар, 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгөх бөгөөд тухайн өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-315319 дугаар болон uda.ub.gov.mn вэб хуудаснаас авах боломжтой.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын багцын байршлыг энд дарж үзнэ үү.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?