![]() |
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн үүдийг сахих болсон шалтгаан нь ил харагдаж байгаагаар бол УИХ-аас баталсан тодорхой хуулиуд дээр хориг тавьсан асуудал мэт боловч цаад зорилго нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйл заалттай холбоотой байж болзошгүй. Учир нь тус заалтаар Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан тул Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болохыг зарим хуульчид тайлбарлаж байгаа. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэц маргааныг шийдэх юм. Тэр утгаараа УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийн гишүүдэд нөлөөлөх оролдлого хийхийн тулд энэ сард хоёр ч удаа цэц дээр очсон гэх мэдээллийг zuv.mn сайт мэдээлж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэр дэвших сонирхолтой байгаа нь Ардчилсан намд өрнөж буй процессоос тодорхой харагддаг. Учир нь Ц.Туваан нар Ардчилсан намын Х их хурлыг зохион байгуулж Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахыг завдсан. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд ямар ч өрсөлдөгчгүй түүнийг сонгоно гэх дүрмийн заалтыг оруулж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч Дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах заалтыг тусгажээ.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйл:
Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдсөн.
Хуульчид энэ асуудлыг хоёр талаас нь тайлбарлаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч тодорхой тусгаагүй тул УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Үндсэн хуулийн цэц Т.Доржханд гишүүний хүсэлтийг үндэслэж шалгаж эхэлсэн боловч Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт цэцийн гишүүдийг ээлж дараалан дуудаж, уулзаж эхэлсэн талаар "Улс төрийн ард” нэвтрүүлэг "Ардчилал уу, дарангуйлагч уу?” дугаартаа дурдсан билээ. Гэтэл одоо ямар учраас дахин дахин Үндсэн хуулийн цэц дээр очиж өөрийн биеэр үүдийг нь сахих болов.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?