| |
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.12.02/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрээр, Дэлхийн банк, Европын холбоо, ДЭМБ-ын бий болгосон Олон улсын вакцин, дархлаажуулалтын "Ковакс” механизмд Монгол Улс холбогдсон.
Нийт зарлагдаад байгаа вакцинуудын алийг нь ч 18 хүртэлх насны хүүхдэд хийхгүй. Тэгэхээр манай улсын 1,3 сая хүүхэд вакцинд хамрагдахгүй. Цаана нь 2 сая иргэн үлдэнэ.
Тэдний 20 хувийг "Ковакс” механизмын хүрээнд вакцинд хамруулна. Цаана үйлдэж байгаа 1,4 сая тун вакциныг хаанаас, хэрхэн авах талаар ярилцаж байна. "Ковакс" механизмын хувьд эхний гуравдугаарт Монгол Улс багтсан. Оксфордын вакцины хувьд эхний 30 орны тоонд Монгол Улс багтсан. Вакцины асуудлаар Засгийн газар тогтмол мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өгч байгаа" гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?