![]() |
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Мөн иргэдийн солилцоог дэмжих, БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон "COVID-19" коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?