| |
Вьетнам Өмнөд Хятадын газар дундын тэнгисийн Парсел болон Спратлиарлын аралд засаг захиргааны хоёр газар байгуулсан талаар БНХАУ мэдэгдсэнийг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж "Ройтерс” агентлаг мэдээлжээ. Хятад улсын телевизийн сүлжээгээр мэдээлснээр шинээр байгуулсан энэ хоёр байгууллага нь БНХАУ-ын Саньша хотын хяналтад байдаг аж. Саньша хотын гэж нэрлэгддэг энэ байгууллага болон бусад үүнтэй холбоотой ажиллагаа нь Вьетнамын тусгаар тогтнолыг ноцтойгоор зөрчиж байна гэж тус улсын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ле Ти Хан онцолжээ.
Тэрээр "Вьетнам БНХАУ манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, энэ буруу шийдвэрээ цуцлахыг шаардаж байна” гэв. Ханой энэ сарын эхээр Вьетнамын загас агнуурын онгоц Парсел арлын орчим живсний дараа БНХАУ-д албан ёсоор эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?