![]() |
Улаанбаатарын арай хөгжсөн хэсэг нь хотын төв. Чингисийн талбай, Багшийн дээд, "Өргөө-2", ШУТИС, МУИС-ийн өргөн чөлөө, бага тойруу гээд үргэлжилнэ. Оюутнууд энэ чиглэлд 07:40 минутын эхний лекцэнд хоцрохгүйн тулд уралдацгаана. 07:30 минутад автобусны буудал дээр бууж, сургуулийн зүг алхах оюутнуудаас өөр хүн бараг л харагдахгүй. Хичээлдээ суухаас өмнө ганц сав ус авъя гэж бодовч нээлттэй дэлгүүр байдаггүй. Оюутнууд бүгд л энэ зовлонг мэднэ дээ. Тэр хавьд 2018 оныг хүртэл 09:30-аас өмнө нээсэн хүнсний дэлгүүр, ТҮЦ, үйлчилгээний газрууд ч байдаггүй байлаа. Цаашлаад Молл гэх томоохон дэлгүүрүүд нь 10-11 цагаас нааш онгойхгүй. Нар мандаад үд болохын алдад сая нэг нээгдэнэ. Аялал жуулчлалын улирлаар хэдэн жуулчид нь өглөө эрт CU, Cirkle K орж харагдана.
Хотод үзэж, харах юм байхгүй учраас аялал жуулчлалын бизнес эрхэлдэг компаниуд нөгөө хэдийгээ хэлмэрчлээд хөдөө явах нь хамгийн зөв сонголт. Тэнд л бидний яриад байгаа цагийн менежмент, эрт босвол нэгийг дуулна гэдэг чинь үр дүнтэй харагдана. Ядаж л үзэж сонирхоод очиход цоожтой хаалга угтахгүй. Улсын хөгжил, хотын бүтээн байгуулалтад цаг хугацаа харамгүй шаардагдах бол бүх нийтээрээ ажлын цагийг эрт эхлүүлж хэвшиж болно шүү дээ. Төрийн хэвшлийн байгууллагууд бусдадаа уриалга гаргаж "цагийн менежмент”-ийг зөв ашиглаж эхлэвэл үүнийг дагаад бусад үйлчилгээний газруудын цагийн хуваарьт ч өөрчлөлт орох боломжтой. Өглөө эрт ямарч албан байгууллагын үүд хаалга нээлттэй байвал иргэд үйлчлүүлж л таарна. Цаашлаад ажлын цагийг өглөөний 08:00 цагт эхлүүлдэг болвол өдрийн 16:00 цагт ажил тардаг байх хувилбар ч байж болох юм.
Т.Эрдэнэчимэг
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?