| |
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ санаачлан зохион байгуулж буй Шороон гахай жилийн "Шилдэг-99" Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга албан ёсоор эхэллээ.
Уг санал асуулгын зорилго нь бизнес эрхлэгч залуучуудын тухайн жилийн ажлын ололт амжилтыг дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний бүтээмжийг нь үнэлэхэд орших юм.
ШИЛДЭГ бизнес эрхлэгч залуучуудыг бүх нийтийн санал асуулга болон Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна.
Түүнчлэн бизнесийн салбарт гаргаж буй бүтээмжийг нь үнэлэн урам зориг өгөх, дэмжих зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "Шилдэг залуу бизнесмен” алтан медаль, хүндэт өргөмжлөл олгох бөгөөд ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм.
Анх удаа зохион байгуулагдаж байгаа "Шилдэг-99" Бизнес эрхлэгч залуучууд шалгаруулах санал асуулгыг ardiinelch.mn дамжуулан явуулж байна.
Нэмэлт мэдээлэл: 77277070(2), 9907-8303, 8088-2222 дугаараас авна уу.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?