| |
Нийслэлчүүдийн их хотын хөдөлгөөн, утаа униараас хэсэгхэн холддог үе бол амралтын өдөр. Энэ хоёр өдөр хүүхдүүдээ ууланд гулгуулах иргэдийн цуваа тасардаггүй. Мөн энэ эрэлтийг мэдэрсэн хуванцар чарганы бизнес ч өвөл цэцэглэж, амралтын өдрүүдээр ихээхэн гүйлгээтэй байдаг онцлогтой. Ялангуяа, сурагчдын амралт, шинэ жилийн баяр давхцсан хэд хоногийн чөлөөгөөр хүүхдүүдийнхээ уушгийг цэвэрлэж, хөл гарыг нь "тэнийлгэсэн” иргэд уул толгодыг бүрхэж өнжив.
Замын хажуугаас 5000-15000 төгрөгийн үнэтэй хуванцар чарга худалдан авч уул руу хурдлах дүр зураг хаа сайгүй. Гэвч олон хүний хөл хөдөлгөөнөөр эмх замбараагүй болж хүүхдүүдээ агаар амьсгалуулж гулгуулах нь битгий хэл гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарахгүй бол болохгүй нь.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр хоногт 300-450 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүний олонх нь хальтирч унасан, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байдаг гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?