| |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” урианы дор 2024 оны 10 сарын 15,16-ны өдрүүдэд сэтгэцийн эрүүл мэнд чуулганыг зохион байгуулж байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал болж буй юм.
СЭМҮТ-ийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Л.Цэрэндолгор "Өсвөр насныхны нойрны эмгэгийн зарим асуудал" сэдвээр судалгаа хийжээ. Түүний судалгааны үр дүнгээс онцолбол:
Өсвөр насныхны эрүүл мэндийг хэвийн байлгахын тулд өдөрт дунджаар 8-10 цаг унтсан байх шаардлагатай гэж үздэг. Бүтэн нойртой хонох нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, суралцах процесс болон нийгмийн харилцаанд эерэг нөлөөтэй. Хэрэв бага нойртой буюу нойр хязгаарлагдмал яваад байвал энэ нь цаашлаад хүүхдэд сэтгэцийн тулгамдсан асуудал үүсгэх сэтгэцийн эмгэгийн суурь болох үр дагавартай гэж үздэг байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?