| |
"Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарын 17 настай хүүгийн аминд халдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2013 онд гарсан юм. Хүүг хөнөөсөн этгээдүүдэд нарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болж, Н.Батнямд цаазаар авах ял оноосон юм. Хэрэгтнүүд давж заалджээ. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол ирсэн ч одоогоор хурлын тов гараагүй байна. Хэргийг сануулахад, талийгаач хүү Бага тэнгэрийн аманд зургаан залуутай наймаа хийхээр уулзсан ч тохиролцоогүйн улмаас хүйтэн мэсэнд өртөж амиа алдсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?