![]() |
Есдүгээр сарын сүүлчээр Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн ОХУ-ын агаарын хүчний цэргүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд эсэргүүцэгч пуужинг илгээж байгаа гэв.
Командлагч Виктор Бондаревын мэдэгдсэнээр онгоц эсэргүүцэгч пуужин илгээсэн явдал нь Сирид агаарын ажиллагаа явуулж буй сөнөөгч онгоц даалгавар гүйцэтгэж байх үедээ гэнэтийн халдлагад өртөхөөс сэргийлэх төсөл юм гэв.
Тэрбээр пуужингийн тухай тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд гэнэтийн явдалд бид бэлэн байх ёстойг нэмж хэлсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд мэдэгдэхдээ: Дараа долоо хоногт Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэнтэй хамтарсан яриа хэлэлцээр хийх санал хүргүүлсэн хийгээд Сирийн засгийн газар уулзалтанд оролцох тухайгаа илэрхийлсэн гэв. Харин сөрөг хүчнийхэн одоогоор хариу өгөөгүй байгаа аж.
И.МӨНХЦЭНГЭЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?