logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ?

Бичсэн:saikhnaa
2019/06/19/, 16:54
Tweet

Хүндэт Ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая. Та "Би Ерөнхийлөгч болвол Монголд шударга ёсыг тогтооно. Онц ноцтой хэргүүдийг илрүүлж арга хэмжээ авахуулна” гээд хот, хөдөөгүй харайлгаж явснаас чинь хойш хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл таны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа талдаа орж. Таны амлалтаас нэг нь ч биелсэнгүй, та зүгээр л хориг тавьдаг, одон тараадаг хүн болсон байна.

Та, шалгарсан сайндаа, ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж Ерөнхийлөгчид сонгогдоогүй юм шүү. Аливаа хүнд аз, эз хоёр байдгийн аз нь танд таарсан. Өрсөлдөгчид чинь учир дутагдалтай, сонгогчдынхоо саналыг хуваагаад, танд хэдэн санал илүү авах аз тохиосон. Тэр нь ч яахав, аавын хүүд аль аз таарахыг тэр гэхэв. Тэр дундаа улс төрд!

Харамсалтай нь Х.Баттулга та Монгол Улсын төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх өчүүхэн ч санаа бодолгүй, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, Ерөнхийлөгч болохын төлөө үхэн хатан зүтгэж байж. Үүнийг чинь ард түмэн одоо л ойлгож, тан руу "нулимж” байна. Монголд гучаад жил тогтносон МАНАН-мафийн сүлжээг тас цохих, сүүлчийнх нь голомт болсон УИХ-ын удирдлага, тэдний ивээлийн хууль шүүхийнхнийг зайлуулж, шударга хүмүүсийг гаргаж ирээсэй гэсэн бүх ард түмний сэтгэл зүй дээр та гарамгай тоглосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын таван гишүүний амь хайргүй тэмцлийн хүчээр огцруулахыг нь огцруулж, зайлуулахыг нь зайлуулсны эцэст та зүсээ хувиргасан. Багны цаанаас жинхэнэ Х.Баттулга гарч ирлээ. Одоо та өөрийнхөө хүмүүсээр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг эзлүүлж аваад "Улсын Их Хурал тар!”, "Засгийн газар огцор” гэж эрээ цээргүй загнаж байгаа чинь дэндүү ичгэвтэр харагдаж байна. Жирийн иргэд таныг "Ямар муухай хүн бэ!” хэмээн халаглаж байна. "Би, хамгаалах хүмүүсээ авсан, хийдэг ажлаа амжуулсан. Одоо та нар над хэрэггүй” гэлээ шүү дээ. Хүнд чинь жудаг гэж нэг юм байдаг. Төрийн тэргүүн хүнд чинь эрхэмлэж явах нэр төр, өргөсөн тангараг гэж нэг юм бий шүү дээ. Төр, түмнийг тогтворгүй байдалд ингэж уриалах чинь хэний ч бодсон тэнэг асуудал.

Та уул нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сэнтийд заларч байх хүн биш байж билээ. Онц ноцтой хэргийн учир хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан хүнийг танай намын удирдлагын МАНАН-мафийн хэдэн хүн хуйвалдаанаар нэр дэвшүүлээд өрсөлдүүлсэн нь нууц биш.

Ерөнхийлөгч Х.Баттулга Та олон ноцтой хэрэгт холбогдсон хүн. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг тавина гэж төсвөөс хэдэн зуун тэрбум төгрөг аваад, баахан овоолсон шороо үлдээж, тэр их мөнгийг хань хамсаатнаараа хувааж завшсан шүү дээ. Энэ хэрэгтээ та болон таны хань хамсаатнууд хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яаман дахь аймшигт аллага болсныг олон түмэн мэдэж байгаа. Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн энэ яаманд бугшсан олон ноцтой хэргийг илрүүлсэн дунд Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн төмөр замтай холбоотой хэргийг газар дээр нь шалгаж ирээд "Овоолсон хэсэг шороо л байна. Тэр их мөнгийг яаж идэж, угааж чадаж байна аа!” гээд толгой сэгсэрч байсан гэдэг. Тэгээд илтгэх хуудас бичин холбогдох газруудад өгсөн юм билээ. Одоо байгаа юу, устгагдсан уу, мэдэхгүй. Тэгээд Т.Гомбосүрэн гэж хүнийг зайлуулах юмуу, устгах ажилдаа та нар зохион байгуулалттай орсон юм билээ. Та нар алуурчнаар Б.Махбалыг сонгож авсан. Энэ хүн бол 1990-ээд оны үеэс таны найз, таны төлөө "морь нохой” шиг зүтгэх болсон хүн гэдгийг олон түмэн сайн мэддэг. Б.Махбал 1993-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Таны нууцаар оруулж ирсэн 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцон, итгэлийг тань олсон хүн юм билээ. Та тэгээд Б.Махбалыгаа үргэлж дэргэдээ, баруун гар талдаа авч явсныг мэдэхгүй хүн бараг байхгүй л дээ. Х.Баттулга та нэг удаа архи ууж байхдаа: "Хүнд дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн байдаг. Махбал өөрөө ч "Би бол нэгийн нэг хүн-шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрлэхдэг байсныг олон хүн ярьж байна билээ. Ингээд л Б.Махбал гэдэг хүн түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа таны "нөөлгөн” доор хэрэгсэхгүй болгуулж омогшсоор алуурчин болсон хүн юм бол уу гэдэг. Уул нь энэ аймшигт аллагын хэрэгт гол зохион байгуулагч, захиалагч байсан хүмүүсийг эхлээд шалгах ёстой байсан л даа. Тухайлбал, урьд нь өчнөөн аймшигт хэрэг үйлдсэн Б.Махбалыг 2017 оны намар, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд болонгуутаа яамандаа авчирч Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны "баруун гарын” хүнийг авчирч өндөр дээд албан тушаалд тохоон томилж, их эрх ямба эдлүүлсэн. Үүнийг бол олон нийт таны захиалгаар Ж.Бат-Эрдэнэ зохион байгуулсан, тэгээд хэн хэн нь одоо хүртэл "цэвэр ариун” яваа гэдэг юм. Хуулийнхан ч таныг үүгээр барьцаалж, Б.Махбалынх нь хэргийг тав зургаан удаа буцаагаад байгаа. Энэ хэрэг Х.Баттулгыг ажлаа өгтөл шийдэгдэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн албаа гүйцэтгэж байгаа үед шийдэгдэхэд хүрвэл хэдхэн жилийн хөнгөн  ял заагдах юм уу, хэрэгсэхгүй болгоно гэж хүмүүс шивнэлдсээр байна. Яагаад гэвэл, Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон аймшигт аллагын эргэн тойронд асар нууц ажиллагаа явагдсан, тэгээд ч дээд түвшинд ихэд нууцалж байгаа юм билээ. Би ганцхан баримт авахад: Аллага болсны дараахан над руу нэг үл таних эмэгтэй утасдсан. Өөрийгөө "Удвалын Өнөрцэцэг гэдэг. Талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр байна. Болсон явдлын талаар танд л ярилцлага өгмөөр байна” гэсэн. Сэтгүүлч хүний хувьд над татгалзах эрх байхгүй. "Хүрээд ирээ” гэсэн.

Ингэж, талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь эх У.Өнөрцэцэг гэдэг хуульч эмэгтэй над ярилцлага өгсөн. Бүх зүйлийг ний нуугүй ярьж, би бичиж тэмдэглэж аваад хэд хоног сууж эвлүүлээд, хэвлэгдэхийн өмнө өөрт нь нэг уншуулчихъя гээд өгсөн юм. Тэгтэл У.Өнөрцэцэг "Бага зэрэг засвар оруулмаар байна. Жаахан хүлээе” гэсэн. Тэгээд л таг чиг болсон. Арга ядаад хэдэн сарын дараа "Архангайн найз” гэдэг, УИХ-ын гишүүн сэтгүүлч Ж.Мөнхбатад хандан өнөөх ярилцлагаа "Үзээд, засаад аль” гэж явуулсан. Хариу ч үгүй таг чиг болсон. Өнөөг хүртэл жил тойрох гэж байхад тэдний  зүгээс ямар ч хариугүй, миний бичсэн ярилцлага таг дарагдах нь тэр. Одоо л би учрыг ойлгож байна. Сайд асан Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг нар чинь бүгд Архангайнхан, талийгаач Т.Гомбосүрэн ганцаараа Сэлэнгийн иргэн юм билээ. Бусад нь яахав ээ, хүний хань, 4 хүүхдийн эх У.Өнөрцэцэг л?!

Энэ бүхнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхдөө улс эх орон, ард түмний хувь заяаны төлөө бус, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс худал амлалт  аван өрсөлджээ гэж үзэх бүрэн үндэслэл байна.

Түрүүчийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг нэг удаа: "Монголын хамгийн том хулгайч” хэмээн загнаж билээ. Манай ард түмэн бол тэр яриа, бичлэгийг: "Ц.Элбэгдорж ер нь яасан дэггүй, эх захаа алдсан хүн бэ?! Амьд сэрүүн, албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөө ингэж хэлж болдог юмуу” гээд л өнгөрөөсөн. Та ч хариу няцаалт өгөөгүй. Харин "хурц тонгорог шиг гарч ирсэн Ерөнхийлөгч маань түүнээс хойш нялх хүүхдийн баас хусдаг мухар хутга шиг боллоо” гэж гадуур шуугих болсон. Таны болчимгүй алхмуудаас харвал олон жилийн найз нөхөр Ц.Элбэгдорж гэдэг хүн голыг нь олоод ч хэлчихсэн юм шиг.

Х.Баттулга та шударга үнэний баг өмсч явсаар хууль шүүхийн байгууллагын шинэчлэл гэгчийг зөвхөн хувийн ашиг сонирхолдоо зохицуулаад одоо ямар болсон байна, хар л даа. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч, прокуроруудыг дан өөрийнхөө хүнээр өөрчилж амжлаа. Олон түмний шахалт шаардлагаар Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригийг өөрчилсөн нэр хэмээсэн чинь, оронд нь шударгаар өрсөлдөөд гарч ирсэн нэр хүндтэй шударга шүүгчийг "англи хэлний мэдлэггүй” гэж буцаагаад Ц.Зоригийн баруун гарын хүнийг томилуулчихаж байгаа юм. Өнөөдөр үндсэндээ Ц.Зоригийн баг таны хэргийг хэрэгсэхгүй болгосноороо барьцаалчихаад, Та тушаатай адуу шиг доороо дэвхцэж байгаа нь нууц биш. Дээрээс нь Б.Махбалын хэрэг. Та хугацаа дуусталаа л шүүх, прокурорын барьцаанд суух болоод байна. Таныг нэгэнт "өөрийн болгочихсон” өнөө хэдэн шүүгч, прокурорууд чинь, Монголыг гадныхантай хамсаж цөлмөсөн 23 ноцтой хэрэг байтугай "С.Зоригийн хэрэг” гэгчээр шоронд дөрвөн жил шахам хилсээр тамлагдаж байгаа хоёр иргэнээ ч суллуулж чадахгүйд хүрээд байна. Уул нь, Х.Баттулга таныг барьцаалаад, таны ивээлд багтаад байгаа Ц.Зориг тэргүүтэй энэ мафийнхан чинь шударга ёсыг дээдэлдэг улс оронд бол, гэмгүй иргэдэд хуулийн дээд хэмжээ оногдуулж хүний ёсноос гадуур тамлан зовоосныхоо төлөө, хуулийн олон заалтыг зөрчсөнийхөө төлөө, иргэн хүнийг дур зоргоороо дэглэм өөрчлөн гянданд тамласныхаа төлөө өөрсдөө ял эдэлж байх ёстой хүмүүс. Иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар яргалал даалгүй нас барвал гэр бүлийнхэн нь, түүний амь насыг хууль завхруулсан шүүгч, прокуроруудаас нэхэх бүрэн эрх бий. Олон улсын шүүхэд ч хандах боломж байгаа.

Х.Баттулга таныг барьцаалаад байгаа шүүгч, прокурорууд чинь, цагдаа Авлигатай тэмцэх газраас барьж өгсөн гэмт этгээдүүд, мафийн гол толгойлогчдыг бараг бүгдийг суллаад, хил давуулаад оргуулчихлаа. Сүүлийн үед таны саналаар томилогдож, ивээлд чинь байдаг шүүгч, прокуроруудын буруугаас олон ноцтой гэмт хэрэг дарагдаж, зарим нь хэрэгсэхгүй болж байгааг хэсэг бүлэг хүн зориуд гуйвуулан, бодлогын яам, УИХ руу улангассан дайралт хийж байгааг ч тантай холбож ойлгохоос өөр аргагүй. Хүмүүс бол таныг ард нь байгаа гэдэг юм.

Би нэг л зүйлийг хүсч байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналаар шүүгч, прокуроруудыг өөрчилж болдог шинэ хууль байнга үйлчилж байгаасай. Тэгвэл энэ шинээр томилогдоод, Ерөнхийлөгчийгөө барьцаалчихаад юу ч хийж чадахгүй суугаа шүүгч, прокуроруудыг хугацаа харгалзалгүй, маргааш ч гэсэн олонхийн саналаар өөрчлөөсэй гэж бодож байна. Монголд шударга хуульчид, өндөр мэдлэг мэргэжилтэй залуучууд олон зуугаараа бий. Тэд, энэ мафийн гар хөл бологчдын эрх мэдэлд дарагдчихаад гарч ирж чадахгүй байгааг зоригтой өөрчлөх цаг болсон. Энэ өөрчлөлт шинэчлэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ суудалд байгаа цагт хийх боломжгүй юм байна.

Хүндэт Ерөнхийлөгч өө Та, чадлаараа ажиллаад байгаа, нэгэн үед хамт жагсаж явсан "байлдагчид”-УИХ, Засгийн газраа "Тар!”, "Огцор” гэж айлдлаа. Таны энэ айлдварыг "хуучин” Ардчилсан намын олигархи удирдлагууд ч тоть шиг давтаж эхэллээ.

Таныг "Улсын Их Хурал өөрөө тар!”, "Засгийн газар огцор” гэж айлдсаны чинь дараахан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Та өөрөө эхлээд огцорчих. Дараа нь УИХ, Засгийн газар тарах, огцрохоо яръя” гэж мэдэгдэнэ билээ. Энэ бол Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын олонхийн хэлсэн үг, ард түмний үг гэж би ойлгож байгаа. Монголын ард түмэн тан шиг мэдлэг чадвар хомс, төрийн хүний буурь суурьгүй, ноцтой хэрэг явдлуудад үргэлж нэр нь холбогдож явдаг Ерөнхийлөгчийг хүсээгүй, хойшид ч хүсэхгүй юм.

Би иргэний хувьд, ард түмэндээ үнэнийг хэлж ойлгуулж байх үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд таныг замын хагасаас буцаасай, ард түмнээсээ уучлал гуйгаад огцроосой гэж бодож байна. Таныг хэрэв огцрохгүй бол, би таньж мэддэг бүх төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн соёрхолтон, баатар, ардын, гавьяатнууддаа хандан энэ захидлаа илүү баримтжуулж шаардлага болгон гарын үсэг цуглуулж, төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэцэд хандах болно.

Жич: Нэг зүйлийг танд сануулъя. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг олон хулгайчтай гээд зарлачихсан. Бүхний харж байгаагаар та бас алуурчидтай. Иймээс Х.Баттулга та намайг юм уу, манайхныг устгах гэж орон байраар нь, орж гарч яваа тээврийн хэрэгслэлээр нь устгаж тэнэглэв дээ! Миний хувьд "амьдын гэрээслэлээ” аль хэдийнэ хууль хүчний байгууллагын танил нөхөддөө хадгалуулчихсан байгаа. Бид устаж болно. Та маргааш нь устана гэдгээ л ойлгоорой.

Галсангийн ЖАМЬЯН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч

Төстэй мэдээллүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

2019/06/19, 10:55
Ордны аллага уу?

Ордны аллага уу?

2019/06/13, 09:48
Шүүх “шүүрхий” хэвээрээ байна

Шүүх “шүүрхий” хэвээрээ байна

2019/05/08, 09:20
Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

2019/03/27, 14:31

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

569 | 0 | 2025/07/08, 12:16
gallery image

ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

593 | 0 | 2025/07/07, 19:40
gallery image

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд оргожээ

638 | 0 | 2025/07/07, 13:36
gallery image

Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав

1015 | 1 | 2025/07/03, 15:39
gallery image

Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

937 | 0 | 2025/07/03, 15:05
gallery image

2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

1001 | 1 | 2025/07/03, 15:02
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

935 | 0 | 2025/07/03, 14:21
gallery image

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь

1102 | 0 | 2025/07/02, 17:42
gallery image

“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр

1052 | 0 | 2025/07/02, 17:25
gallery image

Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ

1144 | 0 | 2025/07/02, 13:11
gallery image

Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв

821 | 0 | 2025/07/01, 17:53
gallery image

Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

697 | 0 | 2025/07/01, 17:51
gallery image

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

664 | 0 | 2025/07/01, 17:38
gallery image

Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа

362 | 0 | 2025/07/01, 16:53
gallery image

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов

361 | 0 | 2025/07/01, 16:49
gallery image

Эрч хүчтэй залуу насаа хайрлая

363 | 0 | 2025/07/01, 16:47
gallery image

Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

356 | 0 | 2025/07/01, 16:22
gallery image

Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

1063 | 0 | 2025/06/26, 11:55
gallery image

”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа

943 | 0 | 2025/06/26, 11:47
gallery image

Өчүүхэн дүүрэн

913 | 0 | 2025/06/26, 11:44
gallery image

Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна

806 | 0 | 2025/06/26, 11:39
gallery image

Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

807 | 0 | 2025/06/26, 10:44
gallery image

Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна

793 | 0 | 2025/06/26, 10:41
gallery image

Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ

874 | 0 | 2025/06/25, 18:30
gallery image

Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал

845 | 0 | 2025/06/25, 18:27
gallery image

Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

862 | 0 | 2025/06/25, 17:58
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

852 | 0 | 2025/06/25, 16:53
gallery image

Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

192 | 0 | 2025/06/25, 16:46
gallery image

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

190 | 0 | 2025/06/25, 16:38
gallery image

Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

185 | 0 | 2025/06/25, 16:32
gallery image

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ

2359 | 3 | 2025/06/13, 17:26
gallery image

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр

2245 | 0 | 2025/06/11, 15:53
gallery image

Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

2306 | 0 | 2025/06/10, 15:04
gallery image

Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

2818 | 0 | 2025/06/05, 12:56
gallery image

“Амжилт групп” Цонжин болдогт сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн 1000 айлын хаус хороолол барина

2965 | 0 | 2025/06/04, 16:12
gallery image

Хакүхог Сүмогийн холбооноос гарахад юу юу нөлөөлөв?

3000 | 0 | 2025/06/04, 10:17
gallery image

Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

3071 | 1 | 2025/06/03, 12:27
gallery image

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд

3229 | 0 | 2025/06/02, 18:05
gallery image

Дэлхийн хамгийн баян хүн Цагаан ордонд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ

3356 | 0 | 2025/06/02, 12:45
gallery image

Алга болсон охинтойгоо 44 жилийн дараа уулзжээ

3744 | 0 | 2025/05/30, 11:58
gallery image

Европын холбоо зэвсэг худалдан авах 150 тэрбум еврогийн сан үүсгэнэ

2236 | 0 | 2025/05/28, 19:20
gallery image

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

2085 | 0 | 2025/05/28, 19:17
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1969 | 0 | 2025/05/28, 12:00
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1318 | 0 | 2025/05/27, 18:43
gallery image

"Стрижи" багийн үзүүлбэр

1281 | 0 | 2025/05/27, 13:32
gallery image

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

1170 | 0 | 2025/05/27, 13:02
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1157 | 0 | 2025/05/26, 16:24
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1063 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1019 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Алдарт эхийн I, II-р одонгоор энгэрээ мялаасан бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе

743 | 0 | 2025/05/26, 14:34
gallery image

Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье

1235 | 0 | 2025/05/21, 18:51
gallery image

СУДАЛГАА: Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байна

1098 | 0 | 2025/05/21, 18:29
gallery image

Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

1070 | 0 | 2025/05/21, 16:04
gallery image

Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

1023 | 0 | 2025/05/21, 10:43
gallery image

Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

997 | 0 | 2025/05/21, 10:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

| 0 | 2025/05/20, 10:15
gallery image

Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

1247 | 0 | 2025/05/19, 00:02
gallery image

Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

1182 | 0 | 2025/05/18, 23:57
gallery image

”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

1174 | 0 | 2025/05/18, 23:55
gallery image

”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

1208 | 0 | 2025/05/18, 23:51
gallery image

Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

567 | 0 | 2025/05/18, 23:46
gallery image

”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

531 | 0 | 2025/05/18, 23:43
gallery image

Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

551 | 0 | 2025/05/18, 23:40
gallery image

1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

486 | 0 | 2025/05/18, 23:34
gallery image

Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

499 | 0 | 2025/05/18, 23:31
gallery image

ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

356 | 0 | 2025/05/18, 23:28
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 4

170 | 0 | 2025/05/18, 23:25
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 3

145 | 0 | 2025/05/18, 23:23
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 2

171 | 0 | 2025/05/18, 23:19
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 1

175 | 0 | 2025/05/18, 23:17
gallery image

Энхбай экологийн музей

143 | 0 | 2025/05/18, 23:12
gallery image

Энхбай экологийн үзүүлбэрийн төв

171 | 0 | 2025/05/18, 23:09
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

736 | 1 | 2025/05/15, 10:28
gallery image

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

820 | 1 | 2025/05/14, 11:08
gallery image

Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

926 | 0 | 2025/05/13, 12:07
gallery image

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

911 | 0 | 2025/05/13, 09:25
gallery image

Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

980 | 0 | 2025/05/12, 17:47
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

1515 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

1699 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

1711 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69374 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58901 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50436 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46834 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41926 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36746 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36549 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31392 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30918 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29728 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23204 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22253 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22070 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21371 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20850 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20088 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19206 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18873 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18287 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18280 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18254 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17904 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17692 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

17117 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17064 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17058 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16856 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16827 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16640 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16604 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16453 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16315 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15978 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15941 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15802 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15708 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15645 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15635 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15465 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15289 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15232 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15178 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14952 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14918 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14418 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14296 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14278 | 82 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13910 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13851 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13850 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13747 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13587 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13557 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13475 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13337 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13108 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13105 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12979 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12928 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12760 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46834 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58901 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36746 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50436 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31392 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30918 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14418 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13108 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16827 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12760 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12928 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14952 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9861 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11250 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12408 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17904 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5459 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9410 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10843 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11305 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8403 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9239 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8877 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10331 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8079 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10608 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7073 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8187 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11129 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7715 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11592 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9290 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17058 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6209 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6589 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8080 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6455 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7061 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10720 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6282 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.