| |
Энэ долоо хоногт /2019.05.20-2019.05.24-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,193 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Ослын улмаас нийслэл хотод 30 хүн гэмтэж, нэг хүн амь нас хохирсон, орон нутагт 4 хүний амь нас хохирчээ.
Хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж бүгд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба долоо нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 5 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 2 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.
Сэрэмжлүүлэх зорилгоор ноцтой зам тээврийн ослуудаас хүргэж байна.
Нийслэлд
Орон нутагт
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Харин эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочид баривчлах шийтгэл ногдуулжээ.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 0.9 хувиар, ослын шинжтэй дуудлага 0.94 хувиар тус тус өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 16.6 хувиар, гэмтсэн хүн 3.2 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?