![]() |
Төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхэм Төрийн ордонд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал болоод хэд хонож байна.
Энд бид "…Хэнтэй уулзсан”, "…Хаагуур явсан бэ” гэх зэрэг цагдаагийн байгууллагын нэгэнт шалгаж буй асуудлыг хөндөх гэсэнгүй.
Бас түүний "…Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна” гэсэн нь тусгай хамгаалалттай хүмүүсийг "агуулдаг” Төрийн ордон ямар ч хяналтгүй байдаг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байгаа юм.
Төрийн ордонд Ерөнхий сайдын нэрэмжит элдэв хурал сүүлийн үед тасрахаа больсон. Өмнө нь Төрийн ордонд ийм хурлуудын нэгэнд оролцож явсан иргэн нас барж байв. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд "1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөнд оролцож байсан 87 настай хүн нас барж байсан юм.
Нөгөө талаас энэ хэрэг явдал ажлын цаг дууссаны дараа болжээ. Төрийн ордны тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад бүх хүн Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох ёстой. Иймээс нэвтэрсний дараах хяналт, хамгаалалтыг "Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын дагуу Төрийн ордны хамгаалалтын албаныхан хариуцаж ажиллах үүрэгтэй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?