| |
Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн "Сэтгэцийн эмгэг нийт хүн амын гурван хувийг эзэлж байна. Бид хэвтэн эмчлүүлдэг иргэдийн тоог чухалчлан ярих шаардлагагүй гэж үздэг. Харин хүн амын 20-25 хувийг эзлээд буй сэтгэл гутрал, түгшил, стрессийн өвчнүүдийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх, өөрөөр хэлбэл сэтгэлзүйгээ хамгаалах арга барилд суралцах талаас нь дэмжихийг хүсдэг. Сэтгэцийн өвчлөлүүд архаг, даамжирсан, эдгэрдэг, эдгэрдэггүй гээд янз бүр шүү дээ. Ийм хүмүүст архи, тамхины хэрэглээгээ хянаж чаддагүй, айж түгшдэг, сэтгэл зовнил ихтэй, асуудлыг олон талаас нь дахин дахин бодож, байнгын ачаалалтай явдаг иргэд ч хамаардаг” гэсэн юм.
Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх, замын түгжрэл, улс төржилт гээд л алхам тутамд бид бухимдалтай тулгардаг. Тэгвэл байнгын бухимдал нь стрессийг бий болгож, стресс нь сэтгэцийн тулгамдсан асуудлын хэлбэрт шилждэг байна. Өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн байдал нэгэнт ийм тул хувь хүн өөрийн сэтгэлзүйг хянах, удирдах чадвартай байх нь нэн чухал юм.
Нэгэнт хүн бүрд бухимдал бий болдгоор барахгүй хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай гэсэн албан дүн байгаа тул бухимдах, биеэ хянах чадваргүй мэт болох үед тайвшрах энгийн аргыг хүргэе.
Тайван нөхцөлд суух, хэвтээ байдлаар ч хийж болно. Амьсгалаа хамраараа 2-3 секунд авч, мөн хугацаанд амаараа гаргана. Ийм маягаар энэ дасгалыг 10-15 минут хийхэд таны бүх биеийн булчин суларч тайвширна. Бас сайхан инээ. Сөрөг бодлуудаа өөрөөсөө авч хая.
Ц.Анх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?