![]() |
Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд одоогийн байдлаар хүнд даацын 13 мянга гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж байгаа билээ. Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг. Учир нь, урд хөршид ашиглагдахаа больсон машинуудыг хилээр оруулж ирж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэлтэй осол аваар гарч жолооч нар амь нас, эрүүл мэндээр хохирсоор байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 13-нд Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явж байсан нүүрс тэвээрлэлтийн "Nord benz” маркийн хүнд даацын шланзны руль нь гэнэт түгжигдэж осол гарсан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?