| |
Өөрсдийгөө МАНАН дэглэмийг эсэргүүцэгчид гэж ойлгуулаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 15-ны өдөр МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн.
Найман заалттай шаардлагын хугацаа 2019.03.01-нд дууссан ч дууссан ч шаардлагыг хариугаа аваагүй гэж тэд мэдэгдэв.
Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд "Ээлжит бус чуулганыг хуралдуулах болон нийт найман шаардлага маань өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Монголын ард түмэн Эрдэнэтийн 49 хувиа авах цаг болсон. Стратегийн ордоо авах цаг болсон. Шударга бусын хонгилыг үүсгэж, улсын хөрөнгийг идсэн хүмүүсийг толгойг илж, хууль хяналтыг удирдлагыг чөлөөлөхийг нэг ч алхам ухрахгүйгээр шаардах болно. Ард түмний хувьд оршин тогтнох нөхцөл байхгүй болжээ. МАНАН дэглэмийн эсрэг нэгдсэн ард түмэн шаардлагаа биелэх хүртэл эрс шийдэмгий тэмцэх болно” гэлээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан шаардах бичигт:
Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн гэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?