| |
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум”-ын гэх хэргээр нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын дарга М.Энхболдоос удаа дараа шаардаж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гаргасан. Одоогоор ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдээс 25 хүн гарын үсэг зуран дэмжээд байна. Энэ сарын 10-нд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн уг шаардлагад :"Төрийн албыг арилжаалсан "60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг. Тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай" гэсэн билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?