| |
Сүүлийн хоног хүйтэрхэд түлээ нүүрсний үнэ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүд 20 кг нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авсан байна. Харин өнгөрсөн жил "Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж байхад 40 кг нүүрсийг ийм зардлаар авдаг байжээ. Тиймээс гэр хороололд амьдардаг 180 мянган өрхийн төлөөлөл болсон зарим иргэн өнөөдөр "Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөхийг Засгийн газраас хүслээ.
Түүнчлэн өмнө нь хэрэгжиж байсан "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн нүүрсний үнэ тогтворжуулж, чанартай нүүрсээр гэр хорооллыг хангахаас гадна, тогтмол ажлын байраар хангаж байсан. Нүүрс хөтөлбөрийн борлуулагч хийснээр сард 700 мянган төгрөгний цалин авч, нийгмийн даатгалд ч хамруулдаг байсан талаар иргэд ярьж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?