![]() |
Монголбанк өнгөрсөн онд нийт 22 тонн алт худалдан авсан түүхэн амжилт тогтоолоо. Тэгвэл эрх баригч намын хагарлаас үүдэлтэйгээр дээрх амжилт ирэх онд хадгалагдах эсэх нь эргэлзээ дагуулж байна. 2010 онд гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож, оронд нь өсөн нэмэгдэх татварыг бий болгосон билээ. Мөн ашигт малтмалын тухай хуульд 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж алтны нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг 2,5 хувь болгон бууруулан, өсөн нэмэгдэх татварыг тэг болгосноор алт тушаалт огцом нэмэгдэж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан "Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтын ачаар дээрх үр дүн гарсан юм. Харин энэ хүү заалт 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр буюу өчигдрөөр дуусгавар болов. Парламент гацаанд орсон учраас хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадсангүй.
Оллоо.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?