![]() |
2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн түвшин хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулах болсон.
2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн, арванхоёрдугаар сарын 04-ний байдлаар нийт 1311 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
Энэ сарын 05-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?