![]() |
Тэд гэж хэн бэ гэж үү? Тэд бол БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат болон түүний багийнхан. Тэд энэ жил гэр хорооллын өрхүүдэд утаа багасгах шүүлтүүр тавина гэнэ. Ингэхийн тулд нэг айлын янданд 200 ам.доллар зарцуулна. Ингэснээр нийслэлийн утааг 80% бууруулна гээд байгаа.
Өнөөдөр гэр хороололд 202 мянга гаруй өрх нүүрс түлж байна. Үүнээс эхний ээлжид 100 мянган өрхөд шүүлтүүр суурилуулна гэсэн. Больж үз...
Бүхэл бүтэн нэг яам ахалж байгаа хүнээс ийм ядмагхан санаа гарч, тэр нь ажил хэрэг болох гээд байж байдаг. Үүнийг нь улсын төсвөөс 154 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх гээд дараа оны улсын төсөвт төсөвлөөд байгаа. Битгий ийм тэнгэрт гарсан юм бодож, төлөвлөж, ярь л даа. Хөрсөн дээр буусан шийдэл яримаар байна. Амьдралд ойрхон зүйлийг иргэд хүлээж өдий хүрлээ.
Уг нь жаахан сийрэг толгойтой нэгэн байгаад, нийслэлээ утаанаас салгах чин хүсэлтэй бол ядах юмгүй л баймаар. Энэ их мөнгийг шүүлтүүр нэрээр идэж уухын оронд шат дараалалтай, төлөвлөгөө гаргаад орон сууц баривал нийслэл минь хэдхэн жилийн дараа агаарын бохирдлоосоо сална. Жинхэнэ утгаараа "Азийн цагаан дагина” болж мэдэх юм.
Жилийн жилд утаагүй зуух, шахмал түлш, утааны шүүлтүүр ярьсан ядмагхан сэтгэхүйтэй Н.Цэрэнбат мэт сайдуудаа хэдэн тэрбумаар эрхлүүлсээр байх уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэдэн урагшгүй сайдуудынхаа чадах нэгийг нь үлдээгээд чадваргүй ПОП гаруудаа зайлуулмаар юм.
Нийтэлсэн:М.Март
Эх сурвалж:Fact.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?