logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Ган-Очир: Бизнесийн зээл өсч байна

Бичсэн:marta
2018/09/06/, 11:56
Tweet

Д.Ган-Очир: Бизнесийн зээл өсч байна

Монголбанкны  Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн зээлийн өсөлтийн талаар уулзаж ярилцлаа.

Өнгөрсөн 7 хоногт Төв банкнаас гол гол статистик тоон мэдээллийг танилцуулсан. Эндээс гол анхаарал татсан асуудал бол бизнесийн зээлийн өсөлт байлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд байгаагүй өндөр өсөлтийг харуулсан тухай мэдээлж байсан. Тэгэхээр  бүтцийнх нь хувьд аваад үзвэл, бизнесийн зээлийн энэ өсөлтийн цаад нөлөөлөх гол хүчин зүйл нь юу байв?

Бизнесийн зээлийн жилийн өсөлт 15.7 хувьтай гарч байгаа. Энэ бол сүүлийн 6 жилд буюу сүүлийн 72 сард хамгийн өндөр өсөлтийг харуулж байна. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг банкны салбар, ялангуяа хувийн секторт олгож байгаа зээл дэмжиж байгаа гол үзүүлэлт болж байгаа юм.  Цаад шалтгаан нь гэвэл, та бүхэн мэдэж байгаа байх сүүлийн жил гаруйн хугацаанд мөнгөний бодлогыг шат дараатайгаар зөөлрүүлэх бодлого баримталж байгаа. Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны 3 дугаар сард бодлогын хүүг 10 хувь болгож бууруулсан. Энэ нь сүүлийн 9 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болоод байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ хугацаан дахь хамгийн зөөлөн хэлбэртээ шилжээд байгаа гэсэн үг. Энэ нь эдийн засаг дахь сэргэлт, идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих  чиглэлд үйлчилж байгаа хамгийн гол илрэл нь гэж ойлгож болно. Мөнгөний бодлогын хүү ийнхүү нам түвшинд байх бололцоог гадаад таатай орчин бүрдүүлж байгаа. Манай экспортын үнэ, түүний эрэлтүүд өндөр байна. Дотоод шалтгаан гэвэл инфляцийн түвшин бидний зорилтот түвшинд байна. Мөн бодлогын хүү 10 хувь байгаа нь зээлийн хүү буурахад нөлөөлж байгааг бид өмнө нь ч тайлбарлаж байсан. Банкуудын эх үүсвэрээ татаж буй хүү сүүлийн жил гаруйн хугацаанд 2 орчим нэгж хувиар буурчихсан байгаа. Шинээр татаж байгаа хадгаламжийн жигнэсэн дундаж хүү сүүлийн сарын байдлаар 10.5 хувьтай байна. Тэгэхээр банкууд эх үүсвэрээ 10.5 хувиар татаж, харин бодлогын хүү болох 10 хувь дээр байршуулж байгаа нь банкуудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс банкууд ерөнхийдөө зээл гаргах сонирхолтой, зээл олголт идэвхжих хандлагатай байна. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар хэрэглээний зээл харьцангуй өндөр өсөлттэй явж ирсэн. Хэрэглээний зээлийн өсөлт өндөр байна гэдэг нь нэг талаас өрхийн амьжиргааг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талдаа өрийн дарамтыг нь бас нэмэгдүүлж байгаа. Иймд бид холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр одоогийн энэ өрхийн салбарт олгож байгаа зээл энэ чигээрээ цаашид хурдацтай нэмэгдэх тохиолдолд өрхийн санхүүд нэлээд том дарамт бий болгох эрсдэлтэй байна гэж харсан. Энэ агуулгаараа өрхүүдийг хамгаалах бодлогын зохицуулалт хийх шаардлагатай байна. Нөгөө талаас хэрэглээний энэхүү зээлийн өсөлт нь өрхөөр дамжаад хэрэглээний импортыг нэмэгдүүлж, валютын гадагшлах урсгалыг нэмэх замаар үр ашиггүй зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Ийм тохиолдолд Төв банк бодлогын тохируулгаа хийх зорилгоор холбогдох арга хэмжээ буюу өрхийн зээлийн хэт өсөлтийг хязгаарлах макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж эхлээд байна. Сүүлийн 2 сард бизнесийн зээлийн олголт илүү идэвхжиж, жилд 10 хүрэхгүй хувийн өсөлттэй байсан бизнесийн зээл өнөөдөр жилийн 15.7 хувийн өсөлттэй болоод байна. Бид хувийн секторт олгогдох зээл цаашдаа ч өснө гэсэн хүлээлттэй байгаа.

Хувийн секторт олгогдож байгаа зээл нэмэгдэж байгаа нь нөгөө талдаа санхүүжилт ч мөн нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь макро бодлогын нөлөөлөл талаасаа ямар байдлаар бодит  өгөөжөө өгөх вэ?

Бид бүхэн үүнийг эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн нэг илрэл гэж харж байгаа. Яагаад гэвэл, эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 6.3 хувьтай гарсан. Энэ нь сүүлийн 4 жилд гарч байгаа хамгийн өндөр үзүүлэлт, ялангуяа сүүлийн 2 жилд нь тасралтгүй сэргэсэн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн энэхүү таатай өөрчлөлтийг өрхийн амьжиргаа, бизнесийн идэвхжил рүү шилжүүлэхдээ бидний бодлогын арга хэмжээ чиглэж байгаа юм. Энэхүү хүртээмжтэй өсөлтийг хангах хамгийн гол хэлбэр нь ажлын байрыг бий болгох, ажилтай иргэдийн цалин, орлогыг нь нэмэгдүүлэх явдал юм. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хувийн секторт очихоороо тэдний бизнесийн үйл ажиллагаа сэргэж, ажлын байр нэмэгдэнэ, цаашлаад цалин хөлсийг ч нэмэгдүүлэх орон зай, боломжийг бий болгож байгаа юм. Энэ утгаараа бид бүхэн эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг өрхийн амьжиргаа руу шилжүүлэхийн тулд бизнесийн зээлийг дэмжих бодлого баримталж байна. Банкууд дээр хангалттай эх үүсвэр бий. Арилжааны банкууд нийт 12 их наяд орчим төгрөгийг татан төвлөрүүлсэн байгаа. Үүний 25 хувийг нь л хөрвөх чадвартай хөрөнгөнд байршуулах ёстой. Тэр нь Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасанд байршиж байгаа.  Тооцоод үзэхээр 2.6 орчим их наяд төгрөгийг яалт ч үгүй энэ төрлийн үнэт цаасанд байршуулна. Одоо эзэмшиж байгаа үнэт цааснаас энэ дүнг хасахаар цаана нь 2 гаруй их наяд төгрөгийн зээлд гаргах боломжтой эх үүсвэр банкууд дээр байгаа юм. Энэ эх үүсвэрийг илүү үр ашигтай буюу хувийн секторт зээл болж очин бизнесийг дэмжихэд Төв банкнаас бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний шинж чанартай зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар тогтоох зохицуулалтын арга хэмжээг авч байна. Бодлогын хүү 10 хувь болоод буучихсан, дээр нь ийм зохицуулалттай нөхцөлд зээл үргэлжлэн гарна. Энэ зээл гарахдаа хувийн сектор руу гарна. Тэр нь ажлын байрыг бий болгоно, цалин орлогыг нэмэгдүүлнэ, өрхийн амьжиргааг дэмжинэ л гэж том зургаар нь харж, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хамтарсан ажлын хэсэг гарч, зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулсан. Яг энэ хүрээнд санхүүгийн долларжилтыг бууруулах тухай асуудал мөн багтаж байгаа. Хувийн сектор дотроо дотоод валютын зээл болоод гадаад валютын зээлийн бүтэц нь ямар хэмжээнд байгаа бол? Динамик өөрчлөлт нь хэрхэн явж байгаа бол?

Өрхийн секторт гарч байгаа зээлийн бүтцийг харахад төгрөгийн зээл давамгайлж байгаа.  Харин хувийн секторт гарч байгаа зээлд энэ оны эхний хагас жилд харьцангуй гадаад валютын зээл нэлээд том жинг дарж байсан. Цаад шалтгаан нь Монголын хувийн секторын бүтцийг харахад худалдаа нэлээд том жин эзэлдэг. Худалдааны салбар нь импортын бараанд төвлөрдөг. Тиймээс төгрөгийн ханш чангарах хандлагатай байсан эхний хагас жилд валютын зээл авах хандлага нэлээд тод ажиглагдаж ирсэн. Гэхдээ бид бүхэн валютын зээлийн хэт өсөлт нь долларжилтийг бий болгоно, эргээд гадаад сөрөг өөрчлөлтүүд бий болох үед тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй гэж харж байгаа. Ялангуяа ‘худалдааны дайн’-наас шалтгаалж түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурч эхэлж байна. Тэр нь манай төлбөрийн тэнцлээр дамжаад эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд ханшийн өөрчлөлтөөр дамжаад валютын  зээлд сөрөг нөлөөтэй юм. Иймд бид бүхэн бодлогын арга хэмжээний талаарх мэдээлэл болон сар бүр хийдэг Монголбанкны хэвлэлийн хурлаараа дамжуулан зээлийн долларжилтын сөрөг нөлөөг анхааруулсаар байгаа. Гэхдээ сүүлийн 2 сарын валютын зээлийн хандлагыг авч үзвэл, ерөнхийдөө гадаад валютын зээлээс илүүтэй төгрөгийн зээлийг хувийн хэвшлийнхэн авч байна. Үүнийг бид бүхэн дунд, урт хугацаандаа Монгол шиг эдийн засгийн гадаад  өөрчлөлтөд хэт мэдрэмтгий байгаа эдийн засгийн бүтэцтэй  оронд бол илүү эрсдэл багатай санхүүжилт байна гэж харж, бодлогоо хэрэгжүүлж байна.

Дотоодын эдийн засгийг тодорхойлдог итгэлийн индекс ч гэж ярьдаг,  "World economics” байгууллагаас тооцдог индексүүдийн хандлага харьцангуй өөдрөг байгаа. Гэсэн хэдий боловч зээлийн чанар ямар түвшинд байгаа вэ гэдэг нь нөгөө талдаа асуудал үүсгэж байгаа. Ялангуяа хувийн хэвшлийн, бизнесийн секторын зээлийн хувьд чанар нь ямар байна бэ?

Мэдээж эдийн засгийн сэргэлтийг дагаад хувийн секторт олгох зээл нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлтийн 6.3 хувийг уул уурхайн салбарын болон уул уурхайн бус салбарын гэж бид 2 хувааж хардаг. Ингэхэд уул уурхайн салбарын өсөлт нь 1.9 хувиар өссөн бол уул уурхайн бус салбар нь 7.9 орчим  хувиар өссөн явж байгаа юм. Тэгэхээр уул уурхайгаас бусад салбарын өсөлт өндөр байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлт харьцангуй бусад салбарт жигд тархаж байна гэж харагдаж байгаа юм. Энэ жигд тархалт нь эргээд банкны салбарт эерэгээр нөлөөлж байна. Зээлийн бүтээгдэхүүн бол итгэлцэл дээр л үндэслэдэг. Тэгэхээр тухайн салбарын өсөлт өндөр байна гэдэг нь тус салбарын эрсдэл харьцангуй бага байх баталгаа тул банкуудын тус салбарт зээл гаргах сонирхол нэмэгдэнэ. Нөгөө талаас тухайн бизнесийн салбарын үйл ажиллагаа сайн байгаа учраас зээлийн эргэн төлөлтүүд хугацаандаа төлөгдөхөд ч эерэгээр нөлөөлж байна. Та бүхэн санаж байгаа бол нэг үе уул уурхайн болоод барилгын салбарын чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт өндөр хувиар нэмэгдэх хандлагатай байсан бол одоо тогтворжоод, эргээд буурах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлт бусад салбаруудад жигд тархаж, үүнийг дагаад тухайн салбарт гарах зээл олголт, түүний чанарт эерэгээр нөлөөлөөд эхэлсэн гэж ойлгож болно.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Блүүмберг ТВ

Төстэй мэдээллүүд

Долдугаар сард 87 тэрбум төгрөгийн хадгаламж татагджээ

Долдугаар сард 87 тэрбум төгрөгийн хадгаламж татагджээ

2018/08/29, 15:37
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй

Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй

2018/08/20, 12:11
Зээлийн хүүг хүчээр буулгана гэж хөөрцөглөх нь эрсдэл дагуулна

Зээлийн хүүг хүчээр буулгана гэж хөөрцөглөх нь эрсдэл дагуулна

2018/08/10, 11:29
Дэлхийн эдийн засаг...

Дэлхийн эдийн засаг...

2018/02/21, 11:27

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

81 | 0 | 2025/07/08, 12:16
gallery image

ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

189 | 0 | 2025/07/07, 19:40
gallery image

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд оргожээ

218 | 0 | 2025/07/07, 13:36
gallery image

Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав

590 | 0 | 2025/07/03, 15:39
gallery image

Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

540 | 0 | 2025/07/03, 15:05
gallery image

2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

574 | 1 | 2025/07/03, 15:02
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

538 | 0 | 2025/07/03, 14:21
gallery image

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь

698 | 0 | 2025/07/02, 17:42
gallery image

“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр

658 | 0 | 2025/07/02, 17:25
gallery image

Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ

724 | 0 | 2025/07/02, 13:11
gallery image

Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв

779 | 0 | 2025/07/01, 17:53
gallery image

Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

657 | 0 | 2025/07/01, 17:51
gallery image

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

623 | 0 | 2025/07/01, 17:38
gallery image

Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа

319 | 0 | 2025/07/01, 16:53
gallery image

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов

320 | 0 | 2025/07/01, 16:49
gallery image

Эрч хүчтэй залуу насаа хайрлая

324 | 0 | 2025/07/01, 16:47
gallery image

Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

315 | 0 | 2025/07/01, 16:22
gallery image

Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

1022 | 0 | 2025/06/26, 11:55
gallery image

”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа

903 | 0 | 2025/06/26, 11:47
gallery image

Өчүүхэн дүүрэн

872 | 0 | 2025/06/26, 11:44
gallery image

Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна

762 | 0 | 2025/06/26, 11:39
gallery image

Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

765 | 0 | 2025/06/26, 10:44
gallery image

Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна

757 | 0 | 2025/06/26, 10:41
gallery image

Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ

850 | 0 | 2025/06/25, 18:30
gallery image

Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал

816 | 0 | 2025/06/25, 18:27
gallery image

Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

832 | 0 | 2025/06/25, 17:58
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

823 | 0 | 2025/06/25, 16:53
gallery image

Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

163 | 0 | 2025/06/25, 16:46
gallery image

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

160 | 0 | 2025/06/25, 16:38
gallery image

Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

159 | 0 | 2025/06/25, 16:32
gallery image

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ

2293 | 3 | 2025/06/13, 17:26
gallery image

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр

2198 | 0 | 2025/06/11, 15:53
gallery image

Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

2282 | 0 | 2025/06/10, 15:04
gallery image

Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

2802 | 0 | 2025/06/05, 12:56
gallery image

“Амжилт групп” Цонжин болдогт сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн 1000 айлын хаус хороолол барина

2950 | 0 | 2025/06/04, 16:12
gallery image

Хакүхог Сүмогийн холбооноос гарахад юу юу нөлөөлөв?

2987 | 0 | 2025/06/04, 10:17
gallery image

Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

3058 | 1 | 2025/06/03, 12:27
gallery image

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд

3216 | 0 | 2025/06/02, 18:05
gallery image

Дэлхийн хамгийн баян хүн Цагаан ордонд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ

3303 | 0 | 2025/06/02, 12:45
gallery image

Алга болсон охинтойгоо 44 жилийн дараа уулзжээ

3690 | 0 | 2025/05/30, 11:58
gallery image

Европын холбоо зэвсэг худалдан авах 150 тэрбум еврогийн сан үүсгэнэ

2223 | 0 | 2025/05/28, 19:20
gallery image

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

2029 | 0 | 2025/05/28, 19:17
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1956 | 0 | 2025/05/28, 12:00
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1305 | 0 | 2025/05/27, 18:43
gallery image

"Стрижи" багийн үзүүлбэр

1231 | 0 | 2025/05/27, 13:32
gallery image

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

1154 | 0 | 2025/05/27, 13:02
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1142 | 0 | 2025/05/26, 16:24
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1046 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1002 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Алдарт эхийн I, II-р одонгоор энгэрээ мялаасан бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе

696 | 0 | 2025/05/26, 14:34
gallery image

Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье

1224 | 0 | 2025/05/21, 18:51
gallery image

СУДАЛГАА: Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байна

1078 | 0 | 2025/05/21, 18:29
gallery image

Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

1058 | 0 | 2025/05/21, 16:04
gallery image

Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

1012 | 0 | 2025/05/21, 10:43
gallery image

Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

986 | 0 | 2025/05/21, 10:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

| 0 | 2025/05/20, 10:15
gallery image

Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

1236 | 0 | 2025/05/19, 00:02
gallery image

Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

1171 | 0 | 2025/05/18, 23:57
gallery image

”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

1163 | 0 | 2025/05/18, 23:55
gallery image

”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

1198 | 0 | 2025/05/18, 23:51
gallery image

Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

556 | 0 | 2025/05/18, 23:46
gallery image

”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

521 | 0 | 2025/05/18, 23:43
gallery image

Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

541 | 0 | 2025/05/18, 23:40
gallery image

1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

476 | 0 | 2025/05/18, 23:34
gallery image

Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

490 | 0 | 2025/05/18, 23:31
gallery image

ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

342 | 0 | 2025/05/18, 23:28
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 4

149 | 0 | 2025/05/18, 23:25
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 3

133 | 0 | 2025/05/18, 23:23
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 2

150 | 0 | 2025/05/18, 23:19
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 1

156 | 0 | 2025/05/18, 23:17
gallery image

Энхбай экологийн музей

133 | 0 | 2025/05/18, 23:12
gallery image

Энхбай экологийн үзүүлбэрийн төв

152 | 0 | 2025/05/18, 23:09
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

725 | 1 | 2025/05/15, 10:28
gallery image

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

810 | 1 | 2025/05/14, 11:08
gallery image

Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

915 | 0 | 2025/05/13, 12:07
gallery image

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

899 | 0 | 2025/05/13, 09:25
gallery image

Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

970 | 0 | 2025/05/12, 17:47
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

1504 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

1687 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

1700 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69361 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58887 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50422 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46819 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41917 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36733 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36538 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31381 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30906 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29713 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23191 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22228 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22055 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21358 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20842 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20072 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19194 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18860 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18270 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18269 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18237 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17890 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17675 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

17107 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17052 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16843 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16818 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16625 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16587 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16439 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16305 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15961 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15931 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15776 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15689 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15635 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15625 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15448 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15273 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15219 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15169 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14940 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14899 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14407 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14284 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14255 | 78 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13856 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13838 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13831 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13736 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13572 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13549 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13459 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13325 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13100 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13092 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12970 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12915 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12747 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46819 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58887 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36733 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50422 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31381 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30906 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14407 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13100 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16818 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12747 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12915 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14940 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9853 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11240 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12397 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17890 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5451 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9401 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10834 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11291 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8394 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9231 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8868 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10321 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8065 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10598 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7066 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8180 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11120 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7706 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11581 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9282 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6197 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6583 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8068 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6447 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7053 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10712 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6267 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.