| |
Өчигдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр 09:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхэдтэй эмэгтэйг мөргөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Оффицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн байна.
Замын хөдөлгөөний дүрэмд гэрлэн дохио болон гарц дээр явган зорчигчид давуу эрх өгч, энэ эрхийг хүндлэхийг жолоочид үүрэг болгодог. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө," 13.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэж тус тус заасан байдаг билээ.
Ц.ОРГИЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?