| |
АН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. УИХ дахь намын бүлэгт яригдсан энэ асуудал Гүйцэтгэх зөвлөлийн анхааралд өртөж мэдэгдэл гаргаснаар үргэлжилсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, хамгийн түрүүнд дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байв. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга болох З.Энхболдод шаардлага хүргүүлж, "Нэг бол намын даргаа өг. Үгүй бол Ерөнхий сайдын суудлаа ав” хэмээн "тулган шаардав”.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?