![]() |
Жуулчдыг онилон хулгай хийдэг байсан бүлгийг Бангкокийн цагдаа нар урт хугацааны турш хайсны эцэст баривчилсан хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэгтнүүдийг 31 настай Г, 39 настай Б, 34 настай О гэдэг аж. Тэднээс нийт 100 мянган бат буюу 7.3 сая орчим төгрөг хураан авсан байна. Мөн БНСУ-н вон ч олдсон аж.
Хэргийг долдугаар сарын 25-наас эхлэн БНСУ-ын жуулчны мэдүүлгээр мөрдөж эхэлсэн бөгөөд Монголын иргэд бүлэглэн, жуулчдын халаасыг ухаж, гар утас, түрийвч, бэлэн мөнгийг нь суйлдаг байсныг олж илрүүллээ хэмээн мэдээлжээ. Мөн долдугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын жуулчны кредит картыг ашиглан таван ширхэг Iphope X гар утас худалдан авч, Монгол руу явуулсан байжээ.
Эх сурвалж: bangkokpost
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?