| |
УИХ-ын гишүүн бол бүрэн эрхтэй. Сонгогдсон л бол хуралдаа суухгүй байж болдог. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганд хаа нэг суудаг. Тэгвэл түүний энэ байдалд хариуцлага тооцох, эргүүлэн татах боломжтой болж байв. Тодруулбал УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гишүүнийг эргүүлэн татах юм. Яг ийм хариуцлага тооцох хуулийн төслийг 2018 оны 02-р сарын 09-ны өдөр өргөн барьлаа. Хаврын чуулганаар хэлэлцэх байв. Хэрвээ хуулийн төслийг олонхоороо батлах юм бол хамгийн их хурал тасалдаг гишүүдийг эргүүлэн татах байсан ч хуулийн цоорхойн ачаар Б.Наранхүү гишүүн танхимдаа үлдэхээр боллоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?