| |
УИХ-д 65-ын бүлэг байгуулж улсын хувь заяаг хүссэнээрээ шийдэх болсон МАН-ынхан өчигдөр хүчингийн гэмт хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө саллаа. Ингэснээр тэд нэг ч гэсэн "балаг"-аасаа салж, нэр цэвэр гэх тодотголд нэг шат ахилаа. Гэхдээ олон нийт Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхөөс илүү өнөөгийн парламентыг улам ёс зүйтэй, хариуцлагатай болгох хуулийн төслийг хэрхэхийг анхааралтай ажиглаж байсан гэхэд болно. Энэ бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?