| |
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дорноговь аймгийн Сайншанд суманд Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр босгох нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан билээ. Олон ч жил яригдсан энэ төсөлд хэрэгжвэл Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр шинэ үйлдвэрийн талаарх том төсөөлөлтэй байгаагаа олонд дуулгажээ. Тэрбээр "Цаашид бид нефтийн бүтээгдэхүүнүүд хийнэ. Уруулын будагнаас авахуулаад эх орондоо машин үйлдвэрлэх ёстой. Энэ бүхний суурь нефть химийн үйлдвэртэй холбоотой байдаг" гэжээ.
Юутай ч бид нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан Ерөнхий сайдынхаа буянаар хүүхнүүд нь уруулын будгаар тасрахгүй, эрчүүд эх орны машинаа унаж гангарах л бололтой. Тэр цаг удахгүй ирнэ гэж найдаж, харах л үлдлээ.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?