![]() |
Цагдаагийн ерөнхий газраас Дүнжингарав уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон хаврын бүсийн уралдаан оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан юм.
Тухайн уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон бөгөөд уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй учраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилласан" гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?