| |
Монголын Үндэсний бөхийн холбоо, "Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч "Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд шинжилгээнд хамарсан 31 бөхийн нэрийг зарласан байна. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан нь өнгөрсөн оны 11 дүгээр cap юм.
"Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд "А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрчээ. Илэрсэн таван бөх "Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тул одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа юм.
Тэдгээр бөхчүүдийн нэр олны анхаарлыг ихээр татаж байгаа тул МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийг бүгдийг нь танилцуулжээ.
Энэ 31 бөхөөс тав нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тэдний "Б" сорьцны хариу ирж байж олон нийтэд албан ёсоор зарлах юм. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хагацаагаар хасах хуулийн заалттай.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?