| |
Үндэсний сэтгүүлзүй хэмээх их айлын галыг бадрааж яваа үйлс зорилго нэгт эрхэм олондоо сар шинийн мэнд дэвшүүлж, залран ирж буй хонь жилдээ өөдрөг сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Манай салбарынхан өнгөрсөн он жилүүдэд монгол түмнээ мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэн чухаг албанаа цаг наргүй зүтгэсэн үндэсний хамгийн чухаг үйлдвэрлэгч, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа эрхэмлэн дээдэлсэн шудрага үнэний дууч байхыг эрмэлзсээр ирлээ. Ирж буй хонин жилд ч энэ уламжлалаа хадгалж, ёсзүй хүнлэг ёс, бодит үнэн, мэргэжлийн хэм хэмжээ, нэр хүндийг дээдлэн ажиллана гэдэгт найдаж байна.
МСНЭ нь салбарынхаа сэтгүүлч ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахын төлөө хэлбэрэлтгүй ажиллахаа энэ дашрамд илэрхийлж байна.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч: Б.ГАЛААРИД
2015.02.18 Улаанбаатар хот
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?