![]() |
Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсон. Иймээс энэ үйл явцыг таслан зогсоох зорилготойгоор Оффшорын эсрэг хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард батлан гаргасан юм. Хууль батлагдсанаас хойш гурван сарын дотор албан тушаалтнууд оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхээр зохицуулсан юм. Гэвч хууль хэрэгжих боломжгүй байв. Учир нь оффшор бүсийн 42 орны жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль хэрэгжих боломжтой бүрдэх ёстой. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар хууль батлагдснаас хойш бүтэн дөрвөн сар дуншсны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Оффшор бүсэд хамаарах улс орнуудын жагсаалтыг гаргасан. Мөн энэ сарын эхээр жагсаалтыг хавсралтаар баталж АТГ-д хүргүүлсэн юм. Ингэснээр АТГ хуулийг бүрэн хэрэгжүүлэх орчин бүрдэж байгаа юм. АТГ-ын зүгээс "2016 оны 4 дүгээр сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас нийтэд мэдээлэгдсэн 23 хүнийг шалгаж байгаа. 29 хүн байгаа. Төрийн албан хаагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд гээд 23 хүн дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?